БИ ЧАМД ХАЙРТАЙ – ХАЙРЫН НОМ

2011 оны 02-р сарын 02 Нийтэлсэн hatnaa
Үнэхээр өдий болтол яг ийм төрлийн хэрэгцээг хангахуйц ном Монголд одоо болтол хэвлэгдээгүй байгаа билээ. Энэ бол хамгийн анх удаа хийгджэ буй бөгөөд зөв аль эсвэл буруу болсныг минь уншигч та л шийдэх болно. Дэлгэрэнгүй»

Хайрын хамгийн гоё бэлэг юу вэ?

2011 оны 02-р сарын 02 Нийтэлсэн hatnaa
Удахгүй хайрын баяр боллоо. Хайртаа баярлуулах хамгийн гоё бэлэг юу вэ? Миний бодлоо гэнэтийн бөгөөд үнэ цэнэтэй, насан туршдаа хадгалж болохуйц тийм бэлэг гос. Бас үнэ боломжийн бол бүр гоё. Дэлгэрэнгүй»

ЧАМДАА

2011 оны 01-р сарын 29 Нийтэлсэн hatnaa

Тун удахгүй таны гар дэр очих

Би чамд хайртай-Хайрын номоос....

 Дэлгэрэнгүй»

Аль нь зөв бэ?

2010 оны 12-р сарын 11 Нийтэлсэн hatnaa

Бүү үзүүл, тайлбарла гэх үү? 

Үзүүл, бүү тайлбарла гэх үү? 

Аль нь зөв бэ?

Хямралаас улбаалсан дэлхийн 3-р дайн

2009 оны 02-р сарын 09 Нийтэлсэн hatnaa
Хямрал. Энэ үг их холын юм шиг санагддаг байсан бол одоо бараг дотны үг шиг харагдах болж. Гэхдээ хүмүүс энэ үгийг хямрал-хямдрал-сорилт-боломж гэдгээр нь их харж байх шиг. Хямрал бол хямдрал. Тансаг хэрэглээний болно үл хөдлөх хөрөнгүүд ихээр хямдардаг. Мөн зах зээлийн цэвэрлэгээг хийдэг сорилт. Ингэхээр боломж гэж ойлгогдох. Тэгвэл хямрал гэж юу вэ? Хямрал юуг дагуулдаг вэ? Хямрал боломж юм бол хямрах нь ашигтай юм бус уу? Энэ нь мөнгөний эргэлтийн хурд саарснаар эдийн засгийн өсөлт саарч байна гэсэн байдлаар ихээхэн тайлбарлагдаж. Тэгвэл хямралын үед, хямралын дараа юу болдог вэ? Зөнч Вангын зөгнөснөөр, өөр Ностардамсын зөгнөснөөр энэ болон ирэх онуудад дайн болох талаар дурддаг. Тэгвэл энэ дайн нь энэхү хямралын мухардлаас үүдэн гарах юм шиг байна. Бидний мэддэгээр социалист, капитилст эдийн засгийн системт хуваагдаж байгаа одоогийн энэ байгуулал цөмрөн унаж ганцхан систем тэр төгс буюу эмчилгээний системд шилжин орно. Магадгүй эсвэл капиталист, эсвэл коммунист системд шилжин орох болов уу?. эсвэл цоо шинэ засаглалын, эдийн засгийн систем тогтоно. Магадгүй фашизм, нацизм... Ер нь дэлхийн бүхий л улс дайны бэлэн байдал руу аажмаа орсон болохыг бид интернетээс аль эсвэл мэдээнээс харж болно. Жижиг мөргөлдөөн, жижиг аллагыг аль болох сүртэйгээр олонд үзүүлж жигшүүлэх чиглэл ноёлж байсан бол одоо аль болох нийгмийн сэтгэл зүйг энэ чиглэл рүү хандуулахаас эмээж байна. Хятадад 20.0 сая хүн юу хийж байгаа энэ тэр гэсэн мэдээллийг та харвал итгэх байх. Тэгэхээр хямрал бол дайн. Дайн бол дахин хуваарилалт. Чингисийн үр сад гэгдэх бид ч энэ дайнд оролцох нь дамжиггүй. Гэхдээ ер улс орнууд энэ дайнаас хол байх, эсвэл дайнд сүүл рүү орох чиглэлиг ихээхэн барьдаг. Бид ерөөсөө дэлхийн 3-р дайны гол түшиц газар байх болно. Энэ бол хямралаас үүдсэн 2 системийн халз мөргөлдөөн болохын тулд манай хөршүүд энэ дайнд ихээхэн үүрэгтэй оролцох нь дамжиггүй юм. Иймээс тэдний болон өрсөлдөгчдийнх нь түшиц газар нь Монгол байх болно. Харин бидэнд энэ дайны түшиц газар болвол хорвоогоос арчигдах л ганцхан зам байгаа. Иймээс аль болох дайнаас хол байх, нэгэнт дайн болвол түүнээс хожилтой гарах шаардлагатай байгаа юм. Дайн хэрвээ болвол бид яасан дээр вэ? Дайн бол ерөнхийдөө дэлхийн тэргүүлэх 10 орчим гүрэн болон террористуудын бүлэг мөн бусад зарим нэгдлүүд гэсэн талын оролцоотойгоор явагдах боломжтой. Тиймээс бид африк, саудын араб гэх мэт улсуудтай түншлүэхгүй нь тэдний бааз түшиц газар болохгүй нь тодорхой. Харин бусад сонголтууд ямар бол. Хятад эсвэл Орос. АНУ гэсэн сонголт бол бидний эхний сонголт байх нь тодорхой. Энэ 3-ийн аль нэгийг сонгож гэмээнэ бид жинхэнэ байлдааны түшиц болж хамгийн хурдан орчлонгоос арчигдана. Ерөөсөө гол сөргөлдөөн энэ 3-ийн дунд явагдана. Ялангуяа Хятад, АНУ. Ерөөсөө 2 системийн сонгодог төлөөлөл бол энэ 2. Обама ерөнхийлөгч болсон, Хятадад л найдвар үлдсэн гэсэн үгнүүдийг бид сонссон. Мөн дэлхий нэгдэе гээд л энд тэндгүй хурал цуглаан, уулзалт болоол байгаа. Тэндэхийг үйл явцыг харвал ер нь юу болох гээд байгаа нь харагдана даа. Хятадуудын хувьд зорилго тодорхой Солонгосчуудтай нийлэн дундадын их улсыг байгуулаах буюу Хан гүрнийг оршин тогтнох их зорилгын доор нэгдэнэ. Тэгэхээр бид Солонгосчуудтай бас найзалж болохгүй. АНУ бол капиталист системийн гол төлөөлөгч, өлгий гэдгээрээ мөн дайны сонирхолтойгоор оролцох байх харин Европын холбоо болон Оросын хувьд байдал бас дайнын нөхцөлтэй. Орос өөрөө их амбицтай. Дээр нь Гүрж энэ тэр гээл сөргөөцөлдөх сонирхол ихтэй. Монголын цорын ганц эндээс хожоотой гарах боломж бол Япон. Тэд яаран дайнд орох сонирхолгой байгаа. Тэдэнд нэг говио түрээслэнэ гэж ярьсан асуудлаа одоо л чулуу болгох нь зөв юм. Япончууд дайнд орлоо ч манайхыг түшиц газраа болгохгүй,болголоо ч бид хохирохгүй. Тэд эндээс ялагдагч болж гарахгүй зорилготой учраас дайны дараах энх үеийн байгууллыг Монголд өрнүүлэх магадгүй одоогийн бидний газар нутагт Япон, Монгол 2 улс хамтдаа оршин тогтнох боломжийг ч тавьж мэдэх. Гэхдээ бас эрсдэл бий. Тэд юу бодож байгааг бид мэдэхгүй. Бидэнд амьд үлдэх л хамгийн том зорилго байна. нөхцөл байдал энэ болж байгаагаар өрнөвөл. Яахав Их монгол улсыг байгуулж бүх Монгол туургатныг нэгтгэж бас болох. Гэхдээ энэ ашиггүй байхаа. 13-р зуун биш учраас. Ер нь хямралын нөхцөл байдал хүндэрвэл зунаас байдал эвгүйрч мэднээ. тэрнээс өмнө бид ерөнхийлөгчтэй болно, магадгүй УИХ 76-уулаа болно. Энэ үед юу ч өөрчлөгдөж болзошгүй. Уг нь хүн хараад далдаагаад байдаггүй төртэй болчихвол. Тэрнээс биш АНУ-д 2 цамхаг унахаар очоол, энэ тэнд очиж байлдааны машин буудаж унагаал байдаг тийм зүйлээс аль болох татгалзмаар байгаан. Гэхдээ уг нь дайн болохгүй, хямрал болоод дуусчихвал сайнсан. Дайн болвол бидний зорилго тодорхой. Харин дахин зохион байгуулагдсан дараагийн системд л амьдрах хэцүү байхдаа. Дайн болбол хэн хожих бол, ялах бол.

Хүмүүс тэнэг болчихож

2009 оны 02-р сарын 09 Нийтэлсэн hatnaa
Хүмүүс тэнэг болчихож… Автобусанд бүгд ном уншдаг болчихож… Анир чимээгүй, мөнгөө төлж явдаг болчихож… Хүмүүс тэнэг болчихож… Соёлт ертөнцийн шинэ төрх даанч надад таалагдсангүй Сонгодог шүлэгчийн үг бүүр ч таалагдсангүй. Хүмүүс тэнэг болчихож… Номын дэлгүүрт ганцхан миний ном зарагдаж Нойр нь хүрэхгүй хүмүүс миний шүлгийг уншиж Хүмүүс тэнэг болчихож.

Надаас сайхантай нь учраарай.

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн hatnaa
Урт түрийтэй цагаан гутланд би дургүй. Гэхдээ улаанаас бол арай л дуртай. Урт түрийтэй цагаан гуталтай, архи уудаг, цэвэрхэн хувцастай, хөөрхөн царайтай чиний сүүлийн үг одоо ч санагдаж байна. Надаас сайхантай учраарай гэж. Үгүй би чамаас сайхантай нь хэзээ ч учирч чадахгүй. Харин чамаас сайнтай нь бол магад ч үгүй л дээ.

Нүцгэн

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн hatnaa
Өчигдөр шөнө над дээр нүцгэн хүн ирсэн. Чарм нүцгэн байсан. Ядаж оймс ч өмсөөгүй. -Та яагаад нүцгэн хаа хүрэх нь вэ? -Хэн нүцгэн гэж харагдах хэлбэр нүцгэн, үзэгдэх орчин нөмгөн ч сэтгэл минь хувцастай, хучаастай гэх.

Асуулт&Хариулт

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн hatnaa
Идэхийн тулд амьдардаг уу? Амьдардагийн тулд иддэг үү? гээд би бичсийн. Гэтэл тахиа анхдагч уу өндөг анхдагч уу, амьдрахын тулд амьсгалах уу?,амьсгалахын тулд амьдрах уу гээд л асуусан байхын гоё л доо. Зөв. Би бол харин идэхийн тулд амьдардаг. Өлсөж байгаа хүний халаасыг ухах хүртэл амбицтайгаа бид яахын, өрөвдөх нэгнийг өшиглөж хоолыг нь идэх хүсэлтэй гээ яахын л гэж хэлэх гэсийн. Гэлээ ч миний хамгийн том зорилго бол амьд явах. Түүнээс өөр, том зорилго хэнд ч байхгүй. Энэ 6 сая хүн дотор чинь. Тэгэхээр өндөг анхадагч, амьдрахын тулд амьсгалдаг, гэхдээ идэхийн тулд амьдардаг л юм шиг. Харин... Үгүй ч байж магадгүй.

PR

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн hatnaa
PR гэж үү. Хямралын гэх өнөөгийн үед PR л амжилтанд хүргэнэ. Ялангуяа үйлдвэрүүдийг. Одоо харахад үйлчилгээ арай гайгүй, худалдаа тэр тусмаа хүнсний худалдаа л хямраагүй байгаа байх. Харин үйлдвэрүүд ер нь хямрах гээд л. Хямрах ч байсан, хямрахгүй ч байсан гол нь хүчтэй PR хийцгээвэл яасан гэсэн хүмүүс бас эргэлдээд. Яг энэ үед нэг л байгууллага PR хийж чадаж байна. Энэ нь Сүү. Тэднийг мэргэжлийн хяналтынхан хаачихлаа, төр үндэсний үйлдвэрүүдийн амыг барих гэж байна, Сүү рүү хэн чулуу шидсэн бэ гэсэн мэдээллүүд хөврөөд л. Энэ бүгдийг дараа Монголчууд Илиг биш Сүүгээ л хайрлана. Ингэж л PR хийдгийн. Даанч мэргэжлийн хяналтынхан Сүүгийн PR-ийг хийж байгаа гэдгээ мэдэхгүй л байгаа л дээ.

Юугаар

2009 оны 02-р сарын 03 Нийтэлсэн hatnaa
Бид яг юугар дутаж байн вэ? Мэдлэгээр үү? мэдээллээр үү? чадвараар уу? Обама бид 2 яг адилхан мэдээллийг ... цагийн зайтай хүртдэг хирнээ, Баабар бид 2 яг адилхан мэдээллийг яг адилхан цагт хүртдэг хирнээ, Жорж бид 2 яг адилхан мэдээллийг сонссон хирнээ би яагаад тэднээс хамаагүй дутуу байдаг байна. Мэдлэг бол мэдээллийг ашиглах чадвар гэх. Яг юугаар...
Танил үг чинь байна уу? Эсвэл таньдаг хирнээ мэддэггүй үг чинь байна уу? Би лав идэхийн тулд амьдардаг, бүр их идэхийн тулд амьдардаг. Харин та юу гэж бодож байна. Дэлгэрэнгүй»